Нийтийн тээврийн автобус өглөө дундын буудлаас хөдөлж эхэллээ

2026-06-30 14:001min
20260630-140042-file.jpeg
Энхтайваны өргөн чөлөөний М:1 чиглэлийн автобус өглөөний эхлэлийг дундын зогсоолуудаас эхлэх зохицуулалтыг хэрэгжүүлж, бусад гол чиглэлүүдэд ч энэ арга хэмжээг үе шаттай нэвтрүүлэхээр боллоо.

Нийтийн тээврийн үйлчилгээний гол магистрал гудамж болох Энхтайваны өргөн чөлөөний хамгийн их зорчигч урсгалтай М:1 “5 шар-Офицеруудын ордон” чиглэлийн автобус өглөөний эхлэлийг зөвхөн эцсийн буудлаас бус, дундын зогсоолуудаас эхлэх зохицуулалтыг хэрэгжүүлжээ.

Өмнө нь хоёр эцсийн зогсоолоос л бүх тээврийн хэрэгслүүд хөдөлдөг байсан бол одоо оргил ачааллын үед дайран өнгөрөх бүх зогсоолоос нэгэн зэрэг хөдөлж эхэлнэ.

Жишээ нь, М:1 чиглэл зөвхөн офицеруудын ордон, 5 шар зогсоолоос эх авахгүй бөгөөд бүх зогсоолоос зэрэг хөдөлдөг боллоо.

Энэхүү зохицуулалт үр дүнтэй байсан тул 2026 оны 6 дугаар сарын 15-наас эхлэн гол гудамж замаар явдаг зорчигч урсгал ихтэй М:2, М:3, М:4, М:5 чиглэлүүдийн өглөөний эх авалтыг дундын зогсоолуудаас эхлэхээр өөрчилжээ.

Эдгээр чиглэлүүд нь автозамын үндсэн тэнхлэгүүд дагуу зорчигч урсгалын ойролцоогоор 40 хувийн ачааллыг авч, үндсэн чиглэлүүдэд тооцогддог юм.

Энэхүү зохицууллын үр дүнд дундын зогсоолд автобус хүлээж буй иргэдийн цагийг хэмнэх, тав тухтай, ачаалал багатай зорчих боломж бүрдэнэ.

Цаашид бусад чиглэлүүдэд ч дундаас эх авах зохицуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.