Ш.Энхийн-Од “Орландо Мэжик” багийн зуны лигийн тоглолтын хуваарь гарчээ

Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од NBA-ийн “Орландо Мэжик” багт нэгдэн зуны лигт тоглохоор болсон талаар өмнө нь мэдээлсэн билээ. “Орландо Мэжик” багийн зуны лигийн тоглолтын албан ёсны хуваарь гарчээ.
Тэд Улаанбаатарын цагаар 7 дугаар сарын 10-ны өглөө 07:30 цагт “Шарлот Хорнетс” багийн талбайд анхны тоглолтоо хийнэ. Хоёр дахь тоглолтоо 7 дугаар сарын 12-ны 03:30 цагт “Майами Хит” багийн талбайд хийхээр төлөвлөжээ. Мөн 7 дугаар сарын 13-ны 07:00 цагт талбайдаа “Портлэнд Трэйл Блэйзерс” багийг хүлээн авч, 7 дугаар сарын 16-ны 04:00 цагт “Филадельфи 76” багтай тоглоно.
Ш.Энхийн-Од NBA-д нэрээ дэвшүүлсэн анхны монгол тамирчин бөгөөд NBA-ийн багийн бүрэлдэхүүнд багтаж, талбайд гарах анхны монгол тоглогч болж түүхэнд тэмдэглэгдэж байна.
Зуны лигийн турш нийт 76 тоглолт явагдах бөгөөд эхний дөрвөн тоглолтын дараа хамгийн өндөр оноотой дөрвөн баг хасагдах шатанд өрсөлдөх юм. Харин бусад багууд нэмэлт нэг тоглолт хийхээр зохион байгуулагдсан байна.
