Улсын хэмжээнд математикийн болон биологийн шалгалтад өндөр оноо авсан сурагчид

2026-06-28 18:001min
20260628-180026-file.jpeg
Математикийн шалгалтад 33,116 шалгуулагч оролцож, 43 нь 800 оноо авсан бол биологийн шалгалтад 6,813 шалгуулагч оролцож, 10 нь 800 оноо авсан байна. Хамгийн өндөр оноог тус тусын шилдэг сурагчид авсан.

Улсын хэмжээнд математикийн шалгалтад 33,116 шалгуулагч оролцсон байна. Тэдгээрээс 43 шалгуулагч 800 оноо авсан бөгөөд эдгээр нь Баянзүрх дүүрэгт 7, Баянгол дүүрэгт 6, Сүхбаатар дүүрэгт 6, Хөвсгөлд 5, Хан-Уул дүүрэгт 3, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгууд тус бүр 2, мөн Сонгинохайрхан дүүрэг, Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс аймгууд тус бүр нэг шалгуулагч байна.

Математикийн шалгалтад хамгийн өндөр гүйцэтгэл буюу 100 онооны гүйцэтгэлээр 800 оноо авсан нь НЕБ-ын лаборатори 93-р сургуулийн төгсөгч Батбаярын Сайнболд болон НЕБ-ын 18-р сургуулийн төгсөгч Жаргалсайханы Марал-Од нар юм.

Биологийн шалгалтад улсын хэмжээнд 6,813 шалгуулагч оролцсон бөгөөд 10 шалгуулагч 800 оноо авсан байна. Тэдгээр нь Баянзүрх дүүрэгт 3, Сүхбаатар дүүрэгт 3, Ховд аймагт 2, Хөвсгөл болон Увс аймгууд тус бүр нэг шалгуулагч байна.

Биологийн шалгалтад хамгийн өндөр гүйцэтгэл буюу 78 онооны гүйцэтгэлээр 800 оноо авсан нь АШУҮИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн төгсөгч Төмөрхуягийн Амарбат болон Баяржавхлангийн Цолмон нар юм.