Хотон нуураас живсэн “Уаз фургон” автомашиныг татан гаргалаа

Баян-Өлгий аймгийн Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг нуурын 36 метрийн гүнээс татан гаргаж, жолоочид нь хүлээлгэн өгсөн байна.
Алба хаагчид 22-36 метрийн гүнд нийт 16 удаагийн шумбалт хийж, живсэн автомашинд ган татлага (тросс) холбож, усны гүнд алсын удирдлагатай “Про-5” дроноор тандан судалгаа явуулжээ.
Татан гаргах ажиллагаанд ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Ганболдоор ахлуулсан ОБЕГ, Үндэсний аврах бригад, 115 дугаар анги, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар, Хил хамгаалах байгууллагын нийт 20 гаруй алба хаагч оролцсон байна.
Хотон нуур нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт оршдог бөгөөд Хурган, Хар-Ус, Дөргөн, Айраг, Хяргас нуур болон Ховд голын эх үүсвэр болдог цэнэг уст нуурын нэг юм.
Хотон нуурын экосистемийг хамгаалах, ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор Монгол Улсын дархан аварга А.Сүхбат санаачилж, дэмжиж, хамтран ажилласан гэж ОБЕГ-аас мэдээллээ.
