Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагчид тодорлоо

2026-06-27 10:001min
20260627-100019-file.jpeg
Түүх, англи хэлний элсэлтийн шалгалтад улсын хэмжээнд нийт 38 суралцагч 800 оноо авсан бөгөөд бүтэн оноогоо авсан 3 сурагч тодорлоо.

Түүхийн хичээлээр улсын хэмжээнд 1320 суралцагч элсэлтийн шалгалт өгч, 2 шалгуулагч 800 оноо авсан байна. Тэдгээр нь “Амгалан цогцолбор” сургуулийн сурагч Октябрын Маргад болон НЕБ-ын 24-р сургуулийн сурагч Элдэвсайханы Цэлмэг юм.

Англи хэлний хичээлээр 33,201 суралцагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд улсын хэмжээнд ирц 95.2 хувьтай гарчээ. Нийт 36 шалгуулагч 800 оноо авсан байна.

800 оноо авсан сурагчдаас бүтэн оноогоо буюу 100-100 оноо авсан 3 шалгуулагч байна. Тэдгээр нь НЕБ-ын 93-р сургуулийн сурагч Батбаярын Сайнболд, НЕБ-ын “Улаанбаатар” сургуулийн сурагч Батхүүгийн Амархүү, мөн НЕБ-ын 2-р сургуулийн сурагч Энхбаатарын Шижир юм.

800 оноо авсан сурагчдыг аймаг, дүүргээр нь харвал Баянзүрх дүүрэгт 8, Хан-Уул дүүрэгт 6, Баянгол дүүрэгт 5, Сүхбаатар дүүрэгт 3, Сонгинохайрхан дүүрэгт 2 шалгуулагч байна. Мөн Орхон аймагт 3, Завхан, Говьсүмбэр, Дархан-Уул, Хөвсгөл, Төв аймагт тус бүр 1 шалгуулагч 800 оноо авсан байна.

800 оноо авсан сурагчдад амжилт хүсье.