Ж.Мөнхцэцэг “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэнгээ нээв

Монголын орчин үеийн дүрслэх урлагийн нэрт уран бүтээлч Ж.Мөнхцэцэг “Зээр юу зүүдэлсэн бэ” нэртэй бие даасан үзэсгэлэнгээ нээлээ.
Уг үзэсгэлэн зээр амьтны дүрийг гол илэрхийлэл болгон ашиглаж, тал нутгийн оюун санааны ертөнц болон хүн ба байгалийн эмзэг харилцааг илэрхийлсэн онцлогтой юм.
Ж.Мөнхцэцэг энэ сэдвийг хориод жилийн турш судалж, хөгжүүлсэн бөгөөд 2025 онд Сүхбаатар аймгийн “Жаахан Шарга” театрт орчин үеийн бүжгийн төсөл хэлбэрээр танилцуулж, төсөлд санаачлагч, ерөнхий арт директороор ажилласан.
“Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн нь хүн болон хүний бус амьд биетийн харилцан холбоо, алдагдал, хувирлын тухай эргэцүүллийг зураг, коллаж, баримал болон судалгаанд суурилсан бүтээлүүдээр дамжуулан илэрхийлж байна.
Уг үзэсгэлэн долдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм.
