Элтон Жон “THE HU” хамтлагийн 10 жилийн ойн тоглолтыг үзэхээр ирнэ
2026-06-25 20:001min

Английн нэрт дуучин Элтон Жон Монголын “THE HU” хамтлагийн 10 жилийн ойн “Wolf Totem” тоглолтыг үзэхээр эх орондоо ирэхээр төлөвлөжээ.
Английн нэрт дуучин, хөгжмийн зохиолч Элтон Жон нь “Rocket Man”, “Your Song”, “Tiny Dancer” зэрэг хит дуунуудаараа дэлхийд алдаршсан уран бүтээлч юм. Тэрээр Монголын “THE HU” хамтлагийн үнэнч фен бөгөөд 2020 оноос хойш тэдний тоглолтыг тасралтгүй үзэж, сонссоор иржээ.
Элтон Жон энэ жил эх орондоо болох “THE HU” хамтлагийн 10 жилийн ойн “Wolf Totem” тоглолтыг үзэхээр ирэхээр төлөвлөж байгаа талаар мэдээлжээ. Тоглолт 2026 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм.
“Хархираа дор Хийморь сэргэмүй” уриатай энэхүү тоглолт нь хамтлагийн өнгөрсөн 10 жилийн уран бүтээлийн замнал, дэлхийн аялан тоглолтууд, үзэгч фенүүдтэйгээ хамтран бүтээсэн түүхэн мөчүүдийг нэг тайзан дээр нэгтгэх зорилготой ойн арга хэмжээ болно.
