Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдийг шилжүүлэн 10 хоног амрах зохицуулалт хийв

2026-06-24 13:001min
20260624-130021-file.jpeg
Үндэсний их баяр наадмын албан ёсны амралтын өдрүүд долоодугаар сарын 11, 12-нд таарч байгаа тул Засгийн газар амралтын өдрүүдийг шилжүүлж, нийт 10 хоног амрах зохицуулалт хийжээ.

Энэ жил Үндэсний их баяр наадмын албан ёсны амралтын өдөр долоодугаар сарын 11, 12-ны өдрүүд нь бямба, ням гарагт таарч байна. Иймээс долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагуудыг амралтын өдөр болгон шилжүүлж, нийт 10 хоног амрах зохицуулалтыг хийжээ. Энэхүү асуудлыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, “Ажил, амралтын цагийн зохицуулалтын тухай” тогтоолын төслийг батлах талаар шийдвэр гаргасан байна.