Нарнаас хамгаалах тосны ач холбогдол ба SPF-ийн утга

Зуны улирал эхэлж, нарны хурц гэрэлд арьсаа хамгаалах шаардлага нэмэгдэж байна. Наран дээр удаан байх нь арьсны хурдан хөгшрөлт, хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Нарны хэт ягаан туяа нь хоёр төрөлтэй бөгөөд альфа (UVA) болон бета (UVB) туяа гэж ангилдаг. UVA туяа улирлаас үл хамааран байнга ялгарч, арьсны гүнд нэвтэрч үрчлээ үүсгэх, арьсны хөгшрөлтийг түргэсгэх нөлөөтэй. Мөн сэвх, толбо үүсэхэд нөлөөлдөг.
UVB туяа нь зуны улиралд илүү идэвхтэй бөгөөд арьсыг түлж улайж, хорсгох шинж тэмдэг илэрдэг. Энэ туяа арьсны өнгөн давхаргыг гэмтээж, хар сэвх, толбо үүсгэхээс гадна арьсны хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Хүүхдийн арьс нарны шууд тусгалаас илүү хурдан гэмтдэг тул нарнаас хамгаалах тосыг хүүхдэд илүү анхааралтай хэрэглэх шаардлагатай.
Нарнаас хамгаалах тос нь арьсыг хэт ягаан туяанаас хамгаалж, түлэгдэлт, үрчлээ болон толбо үүсэхээс сэргийлдэг. Гэхдээ тос хэрэглэснээр арьс цагаан хэвээр үлдэхгүй бөгөөд зөвхөн хорт туяаны нөлөөг бууруулдаг.
SPF буюу Sun Protection Factor нь тосны нарнаас хамгаалах хүчин чадлыг илэрхийлдэг. Ихэнх тос нь UVB туяанаас хамгаалдаг бөгөөд SPF15 болон түүнээс дээш тоо нь арьсыг наранд түлэгдэхээс хамгаалдаг. Харин UVA туяанаас хамгаалах чадвар нь тусад нь заагддаггүй.
SPF-ийн хамгаалалтын хугацаа нь:
– SPF15: 3-4 цаг
– SPF25: 4-6 цаг
– SPF30: 6-8 цаг
– SPF50: 9-11 цаг
Мөн SPF15 нь UVB туяанаас 93%, SPF20 болон SPF30 нь 97%, SPF50 нь 99% хүртэл хамгаалдаг.
Иймээс нарны хэт ягаан туяанаас арьсаа хамгаалах хамгийн зөв арга нь зориулалтын нарнаас хамгаалах тосыг зөв хэрэглэж, шаардлагатай үед дахин түрхэх явдал юм.
