Бурхан Халдун уулын төрийн тахилга өнөөдөр эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар өнөөдөр Бурхан Халдун уулын төрийн тахилга эхэлж байна. Тус тахилгыг Монгол төр анх 1818 онд эхлэн зохион байгуулж байсан бөгөөд социализмын үед шашингүй бодлогоос шалтгаалан хэсэг хугацаанд тасалдсан ч 1995 онд дахин сэргээсэн юм.
Бурхан Халдун уул нь “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн байна. Тахилгын үеэр гал морин жилийн зан үйлээр уламжлалт шарын шашны лам хувраг, мөн Их Монгол улсын төрийн шашин байсан бөөгийн ёсыг хослуулан гүйцэтгэнэ.
Түүнчлэн Тэнгэр шүтлэгтэй заарин, удган нар албан ёсоор оролцохоор шийдвэрлэсэн бөгөөд энэ удаагийн тахилгын бэлтгэл, зохион байгуулалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын тэнгэр үзэлтний Мөнх Тэнгэр Нэгдсэн Хороо, МБШТ Гандантэгчинлэн хийд хамтран гүйцэтгэж байна.
