MongolZ баг BLAST Bounty Summer 2026 тэмцээнд оролцоно

2026-06-20 10:001min
20260620-100030-file.jpeg
MongolZ баг Counter-Strike 2-ын BLAST Bounty Summer 2026 тэмцээнд оролцох албан ёсны урилга авчээ. Тэмцээн долдугаар сарын 21-ээс наймдугаар сарын 2-ны хооронд явагдана.

MongolZ баг ирэх долдугаар сарын 21-нээс наймдугаар сарын 2-ны хооронд зохион байгуулагдах Counter-Strike 2-ын BLAST Bounty Summer 2026 тэмцээнд албан ёсоор урилга хүлээн авчээ. Тэмцээнд дэлхийн шилдэг 32 баг оролцох бөгөөд 28 баг нь Valve-ийн бүсийн чансаагаар шууд уригдсан байна. Харин үлдсэн дөрвөн баг нь тусгай урилгаар оролцох юм.

Тэмцээний урьдчилсан шат долдугаар сарын 21-26-ны хооронд Европын бүсийн онлайн форматаар, шууд хасагдах зарчмаар зохион байгуулагдана. Энэ шатанд нийт 32 баг оролцож, шилдэг найман баг шалгарна.

Үндсэн шат долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 2-ны хооронд Мальт улсын Аттард дахь BLAST Arena студид LAN форматаар явагдах бөгөөд шилдэг найман баг аваргын төлөө өрсөлдөх юм.