Төгрөг юанийн эсрэг түүхэн доод түвшинд хүрч сулрав

2026-06-18 08:001min
20260618-080022-file.jpeg
Төгрөгийн ханш юанийн эсрэг 2023 оны хоёрдугаар сард хүрсэн дээд цэгээс 10 нэгжээр сулран түүхэн доод түвшинд хүрчээ. Монголбанк юанийн своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Төгрөгийн ханш юанийн эсрэг түүхэн доод түвшинд хүрч сулраад байна. Мягмар гарагийн албан ханш 529.18 нэгжид хүрсэн нь 2023 оны хоёрдугаар сард бүртгэгдсэн 519.75 нэгжээс 10 нэгжээр сулраад байна.

Монголбанк Хятадын Ардын банктай байгуулсан юанийн своп хэлцлийг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгааг мэдээлэв. Своп хэлцлийн үлдэгдэл одоогоор 6 тэрбум юань байгаа бөгөөд цаашид нэмэгдүүлэхгүй гэсэн байр суурь баримталж байна.

Монгол-Хятадын худалдааны эргэлтийг энэ оны эцэст 20 тэрбум ам.долларт хүргэх боломжтойг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Игийн Монгол Улсад хийсэн айчлалын үеэр талууд онцолсон.

Олон улсын зах зээлд юанийн ханш голлох валютын сагсны эсрэг сүүлийн нэг жил гаруйн хугацаанд дээд түвшиндээ хүрсэн бөгөөд хоёрдугаар сард ам.долларын эсрэг түүхэн дээд цэгт хүрсэн юм. Үүнээс хойш ханш харьцангуй тогтвортой байлаа.