Нийслэлийн төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хууль зөрчсөн байдалд ерөнхий хяналт хийнэ

2026-06-15 12:381min
20260615-123804-file.jpeg
Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилтэд холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг шалгах ерөнхий хяналтын сонсгол эхэлж байна. Туулын хурдны зам төслийн үнэлгээ, зөвшөөрөл, олон нийтийн хэлэлцүүлэг хангагдаагүй нь Төсвийн тухай хуулийг зөрчсөн гэж үзжээ.

Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдалд Ерөнхий хяналтын сонсгол төрийн ордонд эхлэх гэж байна. Сонсголын хүрээнд шинжээчдийн дүгнэлтийн зарим хэсгийг нээлттэйгээр танилцуулжээ. Тухайлбал, Туулын хурдны зам төслийг эхлүүлэхдээ зайлшгүй шаардлагатай үнэлгээ, зөвшөөрөл, бэлтгэл ажлыг бүрэн хангаагүй болохыг онцолжээ. Тодруулбал, байгаль орчин, нийгмийн нарийвчилсан үнэлгээ батлагдаагүй, усны газрын албан ёсны дүгнэлт байхгүй, төслийн талаар олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулаагүй байхад ажлыг шууд эхлүүлсэн байна. Эдгээр нь Төсвийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд үүний улмаас Туулын хурдны зам зэрэг төслүүдийн үр өгөөжийн тооцоо хэт өөдрөг буюу хиймэл гарсан байх магадлалтай гэж дүгнэжээ.