Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг таван сараар хаслаа

Монголын үндэсний бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурлаар Улсын арслан Р.Пүрэвдагва болон аймгийн арслан Я.Бумбаярын ёс зүйн зөрчлийг хэлэлцэв.
Улсын арслан Р.Пүрэвдагва нь “Ёс зүйн дүрэм”-ийн 3.4.1 дэх хэсэг буюу үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэх, мөн 3.4.6 дахь хэсэг буюу биеэ авч буй байдал, зан төлөв, ёс суртахуун, харьцаа, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг зөрчсөн гэж тооцогдсон.
Иймд “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.5 дахь заалтаар Р.Пүрэвдагвын барилдах эрхийг таван сараар хасах шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.
Мөн аймгийн арслан Я.Бумбаяр нь дээрх 3.4.1 болон 3.4.6 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэн, “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.5 дахь заалтаар барилдах эрхийг нэг сараар хасах шийтгэл оногдуулахаар тогтов.
