Засгийн газар шинэ тэтгэвэр тогтолцоонд шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-06-10 15:001min
20260610-150029-file.jpeg
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын хуралдаанаар боловсруулсан шинэ тэтгэвэр тогтолцооны талаар танилцуулж, илүү олон жил ажилласан хүн илүү өндөр тэтгэвэр авах зарчмыг баримталсан хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсныг мэдэгдэв.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар шинэ тэтгэвэр тогтолцоонд шилжих тухай хууль боловсруулж дууссан талаар Ерөнхий сайд Н.Учрал танилцууллаа. Тэрбээр, шинэ тогтолцоо нь илүү олон жил ажилласан хүн илүү өндөр тэтгэвэр авах зарчмыг баримталж байгаа гэв.

Сүүлийн жилүүдэд тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэвэрийн дүн хоорондоо зөрүүтэй байгаа нь цалин бодох аргачлалын ялгаатай байдлаас үүдэлтэйг онцлов. Тухайлбал, 2013 оноос өмнө 1.4 сая төгрөгөөс цалингаа бодуулсан хүмүүсийн тэтгэвэрийг 2.4 сая төгрөгөөс дахин бодох санал гаргажээ.

Энэхүү шинэ тогтолцоо төсөвт 2.4 их наяд төгрөгийн ачаалал үүсгэх бөгөөд Засгийн газар УИХ-д хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна. Ерөнхий сайд энэ асуудал нь зөвхөн ахмад настнуудын төдийгүй залуучуудын чухал сэдэв болохыг тэмдэглэв.