АТГ хахууль, төсвийн хөрөнгө завших хэргүүдийг шалгаж, гурван хүнийг баривчилжээ

2026-06-10 10:001min
20260610-100018-file.jpeg
АТГ өнгөрсөн долоо хоногт хоёр хэрэгт мөрдөн шалгалт хийж, хахууль авах, төсвийн хөрөнгө зориулалтын бусаар ашиглах зэрэг хэргүүдийг илрүүлэн гурван хүнийг баривчилж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.

Авлигатай тэмцэх газар (АТГ) өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн хоёр хэрэг шалгах явцдаа нийт 12 объектод нэгжлэг хийж, гурван хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан байна. Гаалийн мэдүүлгийн дугаартай ачаа барааг хянан шалгах, албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцад бусдаас хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан, тендерт оролцогч аж ахуйн нэгжийн шаардлага хангахгүй тендерийн материалд гар засвар оруулж тендерт шалгарах нөхцөл бүрдүүлсэн, мөн бусдаас их хэмжээний хахууль авсан зэрэг хэргүүдийг мөрдөн шалгаж дуусгасан байна. Эдгээр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Мөн удирдах албан тушаалтан Н.Б нь бүрэн эрхээ урвуулан ашиглаж, үндэслэлгүй гэрээ баталсан бөгөөд арилжааны банкнаас зөвлөлийн нэр бүхий албан тушаалтнуудад хууль бусаар эд хөрөнгийн давуу байдал бий болгосноор 1,435,500,000 төгрөгийн хохирол учруулсан байна. Уг хэргийг мөн мөрдөн шалгаж дуусгаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн гэж АТГ мэдээллээ.