“Маамуу нааш ир” дууг Төрийн шагналд дахин тодорхойлжээ

Монголын хүүхэд багачуудын дунд түгээмэл сонсогдож, дуулж ирсэн ХХ зууны хүүхдийн манлай дуу “Маамуу нааш ир” дууг Төрийн шагналд дахин тодорхойлжээ.
Энэхүү дууны шүлгийг Төрийн шагналт зохиолч Ч.Лхамсүрэн, аяыг Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав нар 1956 онд зохиосон бөгөөд энэ жил 70 жилийн ой тохиож байна.
“Маамуу нааш ир” дуу анх Гавьяат жүжигчин В.Долгорын дуулснаар хүүхэд багачуудын дунд түгээмэл болсон бөгөөд 50 жилийн ойгоор Монголын хүүхдийн ордны өмнөх талбайд дууны хөшөөг босгосон байна.
70 жилийн ойг тохиолдуулан “Лувсаншарав сан” болон уран бүтээлчдийн үр хүүхдүүдийн санаачилгаар дууг Төрийн шагналд дахин тодорхойлох саналыг СУИС-ийн Эрдмийн зөвлөл хэлэлцэн дэмжсэн юм.
Ингэснээр “Маамуу нааш ир” дуу Төрийн шагналд хоёр дахь удаагаа тодорхойлогдож байна.
Хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын охин Л.Халиунсүрэн хэлэхдээ, анх 2011 онд дууг Төрийн шагналд тодорхойлох үед аав нь санал нэгтэй дэмжиж байсан гэв.
Мөн 2026 онд хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ой тохионо.
