“Их говийн манаач” баримтат кино Болгарын “Golden Femi” наадмаас алтан цом хүртлээ

2026-06-07 19:001min
20260607-190044-file.jpeg
"Их говийн манаач" баримтат кино нь Болгарын "Golden Femi Film Festival" наадмын баримтат кино төрөлд "Алтан Мазаалай" шагнал хүртсэн бөгөөд дэлхийн ховор экосистемийг шинжлэх ухаанчаар харуулсан бүтээл юм.

Болгар улсын София хотноо зохион байгуулагдсан “Golden Femi Film Festival” наадмаас найруулагч Э.Ган-Очир, “Eguur News” мэдээллийн агентлагийн эрхлэгч, продюсер Ж.Мядагбадам нарын бүтээл “Их говийн манаач” баримтат кино алтан цом хүртлээ.

Дэлхийн 130 орны 950 бүтээл өрсөлдсөн уг наадмын баримтат кино төрөлд “Их говийн манаач” (The Guardian of the Great Gobi) бүтээлд “Алтан Мазаалай” (Golden Mazaalai of the Altai Gobi Award) шагнал олгосон байна.

Энэхүү кино нь дэлхийн хамгийн ховор, говийн анхдагч экосистемийг шинжлэх ухаанчаар дуу, дүрслэлийн өндөр түвшинд харуулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолой болжээ.

Тус баримтат кино нь энэ оны дөрөвдүгээр сард БНСУ-ын Пусан хотноо болсон “Монгол кино өдөрлөг”-ийн нээлтийн үзвэрээр танилцуулагдсан бөгөөд хилийн чанадад үзэгчдэд хүрсэн байна.