Монголын пара таеквондогийн тамирчид Ромын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ

2026-06-06 14:011min
20260606-140107-file.jpeg
Италийн Ром хотод болсон пара таеквондогийн Гранпри тэмцээнд Монголын тамирчид хүрэл медаль хүртсэн бөгөөд 10 хоногийн дотор хоёр олон улсын тэмцээнээс алт, хүрэл медаль авсан амжилт үзүүллээ.

Италийн Ром хотод болсон пара таеквондогийн Гранпри тэмцээнд 29 орны 111 тамирчин оролцож ур чадвараа сорьсон байна. Эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав мөн хүрэл медалийн эзэн болсон байна. Монголын пара таеквондогийн шигшээ багийн тамирчид Улаанбаатарт саяхан болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн бөгөөд 10 хоногийн дотор хоёр олон улсын тэмцээнээс алт, хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.