Замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлсэн иргэдэд урамшуулал олгож эхэллээ

2026-06-05 17:011min
20260605-170115-file.jpeg
Замын хөдөлгөөний зөрчлийг баримтжуулан мэдээлсэн иргэдэд торгуулийн 10-20 хувийн урамшуулал олгох журам хэрэгжиж, 8,661 иргэнд нийт 261 сая төгрөгийн урамшуулал олгожээ.

Замын хөдөлгөөний зөрчлийг баримтжуулан мэдээлсэн иргэдэд тухайн торгуулийн 10-20 хувийн урамшуулал олгох журам батлагдаж, хэрэгжиж эхэлсэн.

Энэхүү журам өнгөрсөн оны 11-р сараас хэрэгжиж эхэлснээс хойш энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 391,320 иргэн “102 Police” аппликейшнийг идэвхтэй ашиглаж байна.

Өнгөрсөн улирлын буцаан олголттой нийлсэн дүнгээр 8,661 иргэнд нийт 261,129,200 төгрөгийн урамшуулал олгохоор төлөвлөжээ.

Иргэд урамшууллынхаа явцыг “102 Police” аппликейшний “Гомдол, мэдээлэл” цэс рүү орж, “Таны мэдээлсэн зурган зөрчил” хэсгээс мэдээллийн тоо, торгуулийн төлбөр болон авах урамшууллын мөнгөн дүнг хянах боломжтой юм.