Монгол хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрсийг танилцууллаа
2026-06-01 14:021min

Үндэсний статистикийн хорооноос 0-17 насны хүүхдүүдийн дунд хамгийн түгээмэл нэрсийг танилцуулж, 2025-2026 оны хичээлийн жилд 1 сая 78.7 мянган хүүхэд боловсролын байгууллагад суралцаж байгааг мэдээлэв.
Үндэсний статистикийн хорооноос улсын хэмжээнд хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрсийг танилцууллаа. Эмэгтэй хүүхдүүдийн дунд Мишээл, Амин-Эрдэнэ, Нандин-Эрдэнэ, Номин-Эрдэнэ, Энхжин нэрс хамгийн олон тоогоор бүртгэгдсэн байна. Харин эрэгтэй хүүхдүүдийн дунд Ананд, Тэмүүлэн, Төгөлдөр, Билгүүн, Эрхэс нэрс түгээмэл хэрэглэгдэж байна.
Манай улсын нийт хүн амын 36.1 хувь буюу 1.3 сая нь 0-17 хүртэлх насны хүүхдүүд бөгөөд тэдний 51.2 хувь нь эрэгтэй, 48.8 хувь нь эмэгтэй байна.
2025-2026 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд нийт 1 сая 78.7 мянган хүүхэд суралцаж байгааг статистик мэдээлж байна.
