1072 хувьцааг өвлүүлэх талаар нээлттэй хаалганы өдөрлөг болно

2026-05-31 17:001min
20260531-170046-file.jpeg
Нас барсан иргэдийн 1072 хувьцаа болон ногдол ашгийг 2026 оны зургаадугаар сарын 1-нээс хууль ёсны өвлөгчдөд шилжүүлнэ. Үүнтэй холбогдуулан Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.

Нас барсан иргэдийн 1072 хувьцаа болон ногдол ашгийг 2026 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хууль ёсны өвлөгчдөд нь шилжүүлэн өгөх үйл ажиллагаа эхэлнэ.

Үүнтэй холбогдуулан хувьцааг хэрхэн өвлүүлэх, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх талаар мэдээлэл өгөх нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна.

Өдөрлөг 2026 оны тавдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Иргэд энэ үеэр хууль ёсны өвлөгч мөн эсэхээ шалгах, өвлөх хувьцаа болон ногдол ашгийн хэмжээг тодорхойлох, шаардлагатай баримтын жагсаалт болон зааварчилгааг авах боломжтой.

Мөн үнэт цаасны данс нээлгэсэн эсэхээ шалгах болон хувьцаа өвлүүлэхтэй холбоотой бусад дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

“Эрдэнэс Тавантолгой” ХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Нотариатчдын танхим, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна.