“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ зургаадугаар сарын 1-нд болно

2026-06-01 09:001min
20260601-090026-file.jpeg
"Хаки" хүүхдийн баярын арга хэмжээ зургаадугаар сарын 1-ний өдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж, олон уран бүтээлчид оролцоно.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг зургаадугаар сарын 1-ний өдөр 10:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Арга хэмжээний хөтөлбөрийн дараалал нь:

10:30-11:00 цагт Хүндэтгэлийн парад,
11:00-11:30 цагт Албан ёсны нээлт,
11:30-12:00 цагт “Хаки” мюзикл жүжиг,
12:00-13:00 цагт уран бүтээлчдийн тоглолт,
13:00-14:00 цагт оролцооны байгууллагуудын цаг,
14:00-14:30 цагт ивээн тэтгэгчдийн цаг,
14:30-15:30 цагт энтертайнмэнт цаг,
15:30-16:00 цагт “Хаки” хөтөлбөрийн цаг,
16:00-17:00 цагт уран бүтээлчдийн тоглолт,
17:00-18:30 цагт хаалтын тоглолт болно.

“Хаки” хүүхдийн баярын арга хэмжээнд ютүбер Б.Түшиг, дуучин Ч.Уранхолбоо, И.Мишээл, реппер Enkhe & Erkhem, Young Mo’G, Wasabies, The Colors хамтлаг, Ц.Мичидмаа, Г.Уянгадарь, DJ Amarmend, Монголын Хүүхдийн ордны дугуйлангийн сурагчид болон “Мөнх Тунх” зэрэг уран бүтээлчид оролцоно.