НЭМҮТ: Өдөрт 3-5 хүүхэд эмийн хордлогод өртөж байна
2026-05-26 19:011min

НЭМҮТ-ийн мэдээлснээр энэ оны эхний гурван сард 243 хүүхэд эмийн хордлогод өртсөн бөгөөд эмийг зөв хадгалах нь хордлогын эрсдэлийг бууруулдаг.
Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс энэ оны эхний гурван сарын байдлаар 243 хүүхэд эмийн хордлогод өртсөн тухай мэдээллээ.
Дунджаар өдөрт 3-5 хүүхэд эмийн хордлогод өртөж байгаа бөгөөд эмийг зөв хадгалах нь хүүхдийн эмийн хордлогын эрсдэлийг 60-80 хувиар бууруулдаг байна.
Эмийн бодисын хордлого нь хүний биед эмийн бодис зохисгүй тунгаар, буруу замаар, эсвэл тухайн хүнд тохирохгүй нөхцөлд хэрэглэснээс үүдэн бие махбодод сөрөг нөлөө үзүүлж, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан эмгэг байдал юм.
