Э.Одзаяа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
2026-05-25 20:011min

Вьетнамын Да-Нанг хотод болсон U17, U23 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын Э.Одзаяа 68 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ.
Чөлөөт бөхийн U17, U23 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Вьетнамын Да-Нанг хотод 2023 оны тавдугаар сарын 23-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Монгол Улсаа төлөөлөн гурван шүүгч, дөрвөн дасгалжуулагч, 18 тамирчин оролцож байгаа юм.
Тэмцээний 68 кг-ын жинд барилдсан Э.Одзаяа хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа дасгалжуулагч багш Б.Наранбаатар, анхны багш Т.Сүхбаатар, Ш.Баянмөнх, Б.Алтангэрэл багш нарт талархал илэрхийлсэн байна.
Мөн “Аваргууд академи”, “Uchamp academy”, МУГТ О.Насанбурмаа, Монголын Чөлөөт бөхийн холбооны хамт олон, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээний ах нарт болон гэр бүл, дэмжигчиддээ талархаж байгаагаа илэрхийлжээ.
