Монголын Хөрөнгийн Бирж “Future Tech Innovation” шинэ индексийг тооцож эхэллээ

2026-05-21 08:001min
20260521-080023-file.jpeg
Монголын Хөрөнгийн Бирж "BGM Asset Management" компанитай хамтран дэлхийн технологийн салбарын шилдэг ETF-үүдийг нэгтгэсэн "Future Tech Innovation" индексийг албан ёсоор тооцож эхэллээ. Индексийг өдөр тутам шинэчилж, жил бүр багц шинэчлэлт, хагас жил тутам дахин тэнцвэржүүлэлт хийнэ.

Монголын Хөрөнгийн Бирж “Future Tech Innovation” (FTI) гадаад зах зээлийн шинэ индексийг албан ёсоор тооцож эхэллээ. Энэхүү индексийг дотоодын зах зээлд шинэлэг бүтээгдэхүүн гаргахыг дэмжих зорилгоор “BGM Asset Management” компанитай хамтран боловсруулсан байна.

FTI индекс нь дэлхийн технологийн хөгжил болон түүний экосистемийг хамарсан шилдэг биржээр арилжаалагддаг сангуудын (ETF) гүйцэтгэлийг нэгтгэн харуулах зорилготой бөгөөд дараах бүтэцтэйгээр бүрдэнэ.

– 50% нь технологи болон хиймэл оюун ухаан (AI) салбарын ETF
– 30% нь АНУ-ын шилдэг 500 хувьцаат компанийг багцалсан ETF
– 10% нь эрчим хүчний салбарын ETF
– 10% нь зэсийн салбарын ETF (COPX)

Монголын Хөрөнгийн Бирж дээр энэхүү индексийг дагасан шинэ бүтээгдэхүүнүүд бий болох боломж нээгдэж байна. Индексийг өдөр тутам албан ёсоор тооцох бөгөөд хөрөнгө оруулалтын өгөөжийг тогтвортой байлгах үүднээс багцын шинэчлэлтийг жил бүр, дахин тэнцвэржүүлэлтийг (rebalancing) хагас жил тутам тогтмол хийхээр төлөвлөжээ.