Хуурамч архи, согтууруулах ундааны худалдаа, хэрэглээний зөрчил нэмэгджээ

2026-05-20 22:011min
20260520-220137-file.jpeg
Цагдаагийн байгууллагаас гарал үүсэл нь тодорхойгүй хуурамч архи, согтууруулах ундааг худалдан борлуулах зөрчил ихэссэн талаар мэдээлэв. Хуурамч архинд метанол зэрэг хортой бодис агуулагддаг бөгөөд өнгөрсөн онд архинд хордсон 15,800 гаруй тохиолдол бүртгэгджээ.

Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр, гарал үүсэл нь тодорхойгүй хуурамч архи, согтууруулах ундааг гар дээрээс болон цахим сүлжээгээр дамжуулан худалдан борлуулах зөрчил ихэссэн байна. Хуурамч архинд ихэвчлэн метанол болон төрөл бүрийн химийн бодис агуулагддаг бөгөөд метанол нь үнэр, амт, өнгөөрөө архитай төстэй боловч будаг шингэлэгч, уусгагч, антифриз болон формальдегид үйлдвэрлэхэд ашиглагддаг бодис юм. Мөн архи, согтууруулах ундааг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэн хилээр хууль бусаар оруулж ирэхийг завдсан 96 зөрчил бүртгэгдсэн байна. Өнгөрсөн онд Нийслэлийн түргэн тусламжийн төвд архинд хордсон гэх 15,800 гаруй тохиолдол бүртгэгдсэн ажээ.