Богд хааны ордон музейн нээлттэй өдрүүдэд тусгай хэрэгцээт иргэд, ахмад настнууд болон хүүхдүүдэд үнэгүй үйлчилнэ

2026-05-20 21:011min
20260520-210131-file.jpeg
Богд хааны ордон музейн "Хаан ордны хавар 2026" хөтөлбөрийн хүрээнд нээлттэй өдрүүд зохион байгуулж, тусгай хэрэгцээт иргэд, ахмад настнууд болон 0-16 насны хүүхдүүдэд музейн үзмэрийг үнэ төлбөргүй үзүүлэхээр боллоо.

Богд хааны ордон музей нь “Хаан ордны хавар 2026” тусгай хөтөлбөрийн хүрээнд нээлттэй өдрүүдийг зарлажээ. Энэхүү арга хэмжээ 2026 оны тавдугаар сарын 18-28-ны хооронд үргэлжлэх бөгөөд олон төрлийн үзэсгэлэн, урлаг, боловсролын хөтөлбөрүүд зохион байгуулагдах юм.

Хөтөлбөрийн үеэр “Энэрэхүйн хүч” үзэсгэлэн тавдугаар сарын 28-ны өдөр хүртэл дэлгэгдэх бөгөөд музейн танин мэдэхүйн боловсролын үйл ажиллагаа өргөжихөөр төлөвлөгдсөн байна.

Нээлттэй өдрүүдийн хугацаанд тусгай хэрэгцээт иргэд, ахмад настан болон 0-16 насны хүүхдүүд музейн үзмэрийг үнэ төлбөргүй үзэх боломжтой юм. Насанд хүрэгчид болон оюутнууд музейг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үзэх боломжтой гэж мэдээлэв.