АНУ-ын ерөнхийлөгч нарын БНХАУ-д хийсэн айлчлалуудын түүх

2026-05-16 10:001min
20260516-100026-file.jpeg
АНУ-ын ерөнхийлөгч нар 1972 оноос эхлэн БНХАУ-д айлчилж, хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан түүхтэй. Тэдний айлчлалууд нь улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын олон асуудлыг хамарсан.

АНУ-ын ерөнхийлөгч нар БНХАУ-д айлчилж байсан түүхэн тохиолдлуудыг харцгаая.

1972 онд Ричард Никсон Коммунист Хятадад айлчилсан анхны АНУ-ын ерөнхийлөгч болсон бөгөөд Хятадын удирдагч Мао Зэдунтай уулзжээ. Энэ айлчлал нь хоёр улсын харилцааг сайжруулж, Шанхайн хамтарсан мэдэгдэл гаргасан.

1975 онд Жералд Форд Хятадад айлчилж, Мао Зэдунтай уулзсан бөгөөд АНУ, Хятадын харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн алхам болсон.

1984 онд Роналд Рэйган Хятадад айлчилж, Дэн Шиаопинтэй уулзсан. Энэ нь АНУ Тайваньд зэвсэг нийлүүлсний дараах харилцааны хурцадмал нөхцөлд болсон айлчлал байв.

1989 онд Жорж Х.В. Буш Хятадад айлчилсан ч Тяньаньмэний талбайн үйл явдлын улмаас хоёр улсын харилцаа муудсан.

1998 онд Билл Клинтон Хятадад айлчилж, Хятадын Дэлхийн худалдааны байгууллагад элсэхэд саад болсон асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулсан.

2001, 2002, 2005, 2008 онд Жорж Буш “APEC” дээд хэмжээний уулзалтад оролцохоор Шанхайд айлчилж, Хятадын Ерөнхийлөгч Жян Зэминьтэй уулзсан бөгөөд нийт дөрвөн удаа Хятадад айлчилжээ.

2009, 2014, 2016 онд Барак Обама Хятадад гурван удаа айлчилж, Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хэлэлцсэн.

Доналд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд 2017 онд анхны бүрэн эрхийн хугацаандаа, мөн саяхан хоёр дахь удаагаа БНХАУ-д айлчилсан юм.