Нэрт зохиолч Шагдарсүрэнгийн Гүрбазар таалал төгсөв

2026-05-11 11:001min
20260511-110024-file.jpeg
Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Шагдарсүрэнгийн Гүрбазар 2026 онд хүнд өвчний улмаас таалал төгсөж, Монголын соёл урлагийн салбарт хүнд гарз тохиолоо.

Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, нэрт зохиолч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазар 2026 оны тавдугаар сарын 11-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, Монголын соёл урлагийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Тэрээр Монголын соёл, урлаг, утга зохиолын салбарт эх орон, тусгаар тогтнол, их түүх, зан заншил, өв соёл, хүн түүхийн сэдэвт олон зуун бүтээл туурвиж, түмэн олныхоо оюуны санд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Шагдарсүрэнгийн Гүрбазар нь 1955 онд Дорноговь аймгийн Иххэт суманд төрсөн бөгөөд одоогийн Алтанширээ сумын ойролцоо төржээ.