Г.Жаргалсайхан нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдлоо

2026-05-11 13:001min
20260511-130030-file.jpeg
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан томилогдож, нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудлыг хариуцан ажиллана. Мөн бусад томилгоонуудыг танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо. Энэ шийдвэрийг Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит зөвлөгөөнөөр гаргасан бөгөөд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцуулсан байна.

Өмнө нь нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалай өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд Г.Жаргалсайхан нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар орчны бохирдлын асуудлыг хариуцан ажиллах юм.

Г.Жаргалсайхан нь 2020-2026 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, Засаг даргаар ажиллаж байсан туршлагатай байна.

Мөн нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудлыг хариуцан ажиллахаар болжээ.

Нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагчаар Л.Ану-Үжинг томилсон бөгөөд тэрээр өмнө нь “Улаанбаатар трамвай” төслийн удирдагчаар ажиллаж байжээ.

Түүнчлэн “Улаанбаатар метро” болон “Улаанбаатар трамвай” төслүүдийг Т.Мөнхдалай хариуцан ажиллах юм.