ОХУ-ын Элчин сайдын яаманд Аугаа эх орны дайны ялалтын 81 жилийн ойд зориулсан хүлээн авалт боллоо

2026-05-10 13:001min
20260510-130030-file.jpeg
Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яаманд Аугаа эх орны дайны ялалтын 81 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт болж, төр, цэргийн болон дипломат төлөөлөгчид оролцов.

Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яаманд Аугаа эх орны дайнд Зөвлөлтийн ард түмэн ялалт байгуулсны 81 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулагдлаа.

Хүлээн авалтад Монголын талаас Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар хүндэт зочноор оролцов.

Мөн 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон Монголын ахмад дайчид, Зэвсэгт хүчний төлөөлөл, эх оронч болон түүхэн дурсамж, алдар гавьяаг мөнхжүүлэх иргэний байгууллагуудын төлөөлөгчид, Монгол Улсад оршин суугаа Оросын эх орон нэгтнүүд, гадаадын улс орнуудын дипломат ажилтнууд оролцсон юм.

Төв танхимын үүдний хэсэгт Орос-Монголын цэргийн хамтын ажиллагааны түүх болон өнөөгийн байдалд зориулсан үзэсгэлэн дэлгэжээ.