Төв аймгийн сургуулиудад шүд угаалтын тэмцээн зохион байгуулагдаж, өвчлөл буурчээ
2026-05-09 10:001min

Төв аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 4-7 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулсан "Шүд угаалтын аварга" тэмцээн шүдний өвчлөл 40-77 хувиар буурахад нөлөөлжээ.
Төв аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 4-7 дугаар ангийн сурагчдын дунд “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгууллаа.
Уг тэмцээн нь хүүхэд, өсвөр үеийнхний шүд, амны хөндийн эрүүл ахуйн асуудлыг шийдвэр гаргагчид, гэр бүл, эцэг эх, олон нийтийн анхаарлын төвд авчирсан гэж үзэж байна.
Сургуулийн орчинд шүд, амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох багш нар болон үе тэнгийн сургагч багш нарыг бэлтгэн ажиллуулж эхэлжээ.
Тэмцээнд оролцсон сургуулиудад шүдний өвчлөл 40-77 хувиар буурсан эерэг үр дүн гарсан байна.
