Жирэмсэн эх, 4 настай охины амь насыг хөнөөсөн М.Батчулууныг бүх насаар нь хорихоор шийтгэлээ
2026-05-06 19:001min

2026 онд жирэмсэн эмэгтэй болон 4 настай охины амь насыг хөнөөсөн М.Батчулууныг бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
2026 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны Бага Дарь-Эх орчимд жирэмсэн эмэгтэй болон түүний 4 настай охины амь нас хөнөөгдөж, 3 настай охинд хүнд гэмтэл учирсан хэрэг гарсан байна.
Энэхүү хэрэгт холбогдуулан хөршийн 49 настай эрэгтэй М.Батчулууныг шалгаж, Эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлсэн юм.
Шүүхээс М.Батчулууныг гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих ангид эдлэхээр шийдвэрлэжээ.
