Манай улс ОХУ-аас Евро-2, Евро-5 ангиллын түлш худалдан авч байна

2026-05-06 12:001min
20260506-120021-file.jpeg
Манай улс 5-р сард ОХУ-аас Евро-2 болон Евро-5 ангиллын түлш худалдан авах захиалга өгч, 4 дүгээр сард гэрээний дагуу түлшний нийлүүлэлт хийгдсэн байна.

Манай улс 5-р сард ОХУ-аас 9000 тонн Евро-2 ангиллын түлш болон 180 тонн Евро-5 ангиллын түлш худалдан авахаар захиалга өгсөн байна. ОХУ 4 дүгээр сард гэрээний дагуу нийт 9983.51 тонн буюу 158 цистерн түлш нийлүүлжээ. Үүнээс 8064 тонн буюу 128 цистерн түлшийг манай улс хүлээн авсан бөгөөд 1457.16 тонн буюу 23 цистернийг Сүхбаатар өртөөнд гаалийн бүрдүүлэлт хийж байгаа аж. Үлдсэн 7 цистерн түлш одоогоор замд явж байна.