Бүжигчин Т.Саруултөгсийн AI видео хүүхдүүдэд буруу үлгэр дуурайлал боллоо
2026-05-04 20:001min

Бүжигчин Т.Саруултөгс AI технологиор бүтээсэн өндөр барилгаас нисэн буух видеогоо олон нийтэд нээлттэй байршуулснаас бага насны хүүхдүүдэд аюултай үлгэр дуурайлал үзүүлж болзошгүй гэж олон нийт шүүмжилж байна.
Бүжигчин Т.Саруултөгс буюу Төөгөө сүүлийн үед өөрийгөө өндөр барилгуудын дээвэр дээрээс нисэн бууж байгаа мэт дүрсэлсэн AI технологиор бүтээсэн видеог цахим хуудсандаа олон нийтэд нээлттэйгээр байршуулж эхэлжээ. Энэхүү үйлдэл нь бага насны болон өсвөр насны хүүхдүүдэд буруу үлгэр дуурайлал үзүүлж, аюултай алхам хийхэд хүргэх эрсдэлтэй гэж олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй хандсан байна.
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв болон Кибер аюулгүй байдлын зөвлөлөөс хүүхдийн амь нас, эрүүл мэнд, сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлэхүйц бичлэгийг цахим орчинд нийтлэхгүй, уриалахгүй байхыг анхааруулжээ.
