Нийтийн тээврээр дамжин суух төлбөрийн журам хэвээр байна
2026-05-04 14:001min

Нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийг зөвхөн суух үед төлөх зохицуулалт хийсэн бөгөөд 1000 төгрөг төлөөд өдөрт гурван удаа дамжин суух боломж хэвээр байна.
Нийтийн тээврийн бодлогын газраас 1000 төгрөг төлөөд нэг өдөр гурван удаа дамжин суух, нийт дөрвөн удаа зорчих боломж хэвээр байгааг мэдээллээ.
Өмнө нь нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр карт уншигч төхөөрөмж байрлаж, зорчигчид автобусанд суух болон буухдаа тус бүр төлбөрөө төлдөг байсан.
Гэвч энэ сарын 2-ны өдрөөс эхлэн төлбөрийг зөвхөн суух үед нэг төхөөрөмжөөр төлөх зохицуулалт хийгдсэн байна.
Ингэснээр зорчигчид автобуснаас буухдаа картаа дахин уншуулах шаардлагагүй болжээ. Дамжин суух тохиолдолд 1000 төгрөг төлөөд өдөрт гурван удаа зорчих боломж хэвээр байна.
