Жирэмсэн эмэгтэй, 4 настай охиныг хөнөөсөн хэргийг М.Батчулууныг үйлдсэн гэж тогтоож, яллах дүгнэлт үйлджээ

2026-05-04 12:001min
20260504-120043-file.jpeg
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт жирэмсэн эмэгтэй, 4 настай охиныг хөнөөж, 3 настай охиныг хүнд гэмтээсэн хэргийг М.Батчулууныг үйлдсэн гэж тогтоож, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн II хороо, Дарь-Эхэд энэ оны 1 дүгээр сарын 4-нд жирэмсэн эмэгтэй болон 4 настай охиныг хөнөөж, 3 настай охиныг хүнд гэмтээсэн хэрэг гарсан байна. Уг хэрэгт хөршийнх нь 48 настай М.Батчулууныг сэжиглэн шалгаж, цагдаагийн байгууллага түүнийг хэргийг үйлдсэн болохыг тогтоосон байна.

М.Батчулуунд нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 10.1-2.6.2 “Олон хүнийг хөнөөсөн”, 10.1.3 “Бага насны хүүхдийг хөнөөсөн”, мөн “Өөр нэг хүүхдийн амь бүрэлгэхийг завдсан” заалтаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Түүний гэм бурууг тогтоох шүүх хурал 5 дугаар сарын 6-ны өдөр 09:00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.