Биологич Н.Батсайхан Богд ууланд янгир ишиглэсэн тухай мэдээлэв
2026-05-01 22:001min

Биологич Н.Батсайхан Богд ууланд янгирын ямаа ишиглэсэн талаар цахим хуудсандаа мэдээлжээ. Нялх ишиг 2-3 хоногийн настай байж магадгүй бөгөөд судлаачид алсаас ажигласан байна.
Биологич, амьтан судлаач Н.Батсайхан өөрийн цахим хуудсанд Богд ууланд янгир ишиглэсэн тухай мэдээлжээ.
Тэрбээр янгирын ямаа дөрөвдүгээр сарын 25-наас хойш ишиглэсэн бололтой гэж тэмдэглэсэн байна. Нэгэн зусаг ямааны ишиг эхийгээ даган, хад дамжин заримдаа унаж буйг ажигласнаас нялх ишиг 2-3 хоногийн настай байж магадгүй гэж дүгнэжээ.
Янгирын нялх ишигтэй ямаа нь сэрэмжтэй бөгөөд уулын оройн хавцгай, бартаатай газарт бөөнөөр байрлаж байгаа тул судлаачид тэдний ойролцоо ойртохыг хүсээгүй бөгөөд алсаас дүрс бичлэг хийсэн байна.
