Малайзад амь насаа алдсан иргэний хэргийн ажлын хэсэг шинэчлэгдэв

2026-04-29 22:001min
20260429-220047-file.jpeg
Малайз улсад амь насаа алдсан иргэний хэргийн шүүхийн шийдвэртэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ажлын хэсэг байгуулж, ахлагчаа сольсон талаар мэдээллээ.

Малайз улсад онц хэрцгийгээр амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа агсны хэргийн шүүхийн шийдвэртэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсон юм.

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 2026 оны гуравдугаар сарын 18-нд ажлын хэсэг байгуулах захирамж гаргаж, 10 гаруй хүн ажиллахаар болсон байна. Шинээр томилогдсон Ерөнхий сайд Н.Учрал өөрийн кабинетаа бүрдүүлэн ажилласны улмаас ажлын хэсгийг ахалж байсан ЗГХЭГ-ны Тэргүүн дэд дарга Ш.Раднаасэдийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Б.Батцэцэгийг томилжээ.

Ажлын хэсэгт гавьяат багш С.Шаарийбуугаас гадна Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар, Хүний эрхийн үндэсний комисс, УИХ-ын гишүүдийн төлөөлөл багтсан байна.

Ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа ажлын явцын талаар мэдээлэхдээ, С.Шаарийбуу гуайтай уулзаж нөхцөл байдал, хүсэлтийг хэлэлцсэн гэв. Тэрбээр УИХ-ын эмэгтэй гишүүдийн гарын үсгийг цуглуулан Малайзын парламентад албан бичгээр хандсан бөгөөд хүний эрх, шударга ёсыг эрхэмлэн шийдвэрлэх талд анхаарахыг хүссэн байна. Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын солигдсоноос бусад өөрчлөлт ороогүйг онцолсон.

Парламентын эмэгтэй гишүүд энэ хэргийн талаар дуу хоолойгоо нэгтгэж, гарын үсэг цуглуулснаар Малайзын засгийн газар болон хүний эрхийн олон улсын байгууллагад хандах боломжтой гэж С.Шаарийбуу хэлжээ.

Гавьяат багш С.Шаарийбуу өмнө нь хэлэхдээ, Малайзын засгийн газар сүүлийн 20 жилд өөртэй нь холбоотой гомдол гаргаж байсан нь түүнд хүнд ачаа болсон гэжээ. Тэрбээр Монголын төрд анх удаа хандсан бөгөөд төр шуурхай шийдвэр гаргаж байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Малайзын Холбооны шүүхэд давж заалдсан нь Засгийн газрын оролцоог бүрдүүлж байгаа юм.

Тэрбээр Малайз, Австралитай хэрхэн харилцах талаар хүний эрхийн байгууллага, хуульчид, Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан болохыг дурдсан.

Сүүлд дундын дансанд байсан мөнгийг Малайзын засгийн газар буцааж татсан ч, түүнийг мөнгөний төлөө явж байна гэж ойлгож байгаад харамсалтай хандаж байгаагаа илэрхийлжээ. Эцсийн дүндээ уучлалт гуйх үгийг хэлүүлэхийг зорьж байгаа бөгөөд төр түүнд зориулан ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн байна.