Улаанбаатар марафонд оролцох иргэдийн бүртгэл тавдугаар сарын 1-нд хаагдана

2026-04-28 13:001min
20260428-130023-file.jpeg
“Улаанбаатар марафон-2026” гүйлтийн бүртгэл тавдугаар сарын 1-ний 17:00 цагт хаагдах бөгөөд оролцогчид 5,000-90,000 төгрөгийн хураамж төлнө. Марафон таван төрлөөр зохион байгуулагдана.

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл тавдугаар сарын 1-ний өдрийн 17:00 цагт хаагдах юм. Иргэд Hipay аппликэйшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

Гүйлтийн төрөл, зайнаас хамааран оролцогчид 5,000-90,000 төгрөгийн хураамж төлөхөөр зохион байгуулагдаж байна. Энэ жил марафон тавдугаар сарын 23-нд Сүхбаатарын талбайгаас эхлэх бөгөөд оролцогчид дараах таван төрлөөр гараанаас хөдөлнө.

– Бүтэн марафон – 42.195 км
– Хагас марафон – 21.095 км
– Спорт гүйлт – 10 км
– Эрүүл мэндийн гүйлт – 5 км
– Гэр бүлийн гүйлт – 1.5 км

Мөн гүйлтийн маршрут болон зохион байгуулах бүсийг тухайн өдөр автомашингүй болгодог байна. Өнгөрсөн жилийн марафонд ойролцоогоор 30 мянган хүн оролцсон ажээ.