Өнөөдрийн УИХ-ын байнгын хороодын хуралдаан болон бусад үйл явдлууд

2026-04-28 11:001min
20260428-110029-file.jpeg
Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хуралдаан болох бөгөөд төрийн өмчит компаниудын бүтээмж сайжруулах хуулийн хэлэлцүүлэг, олон улсын болон орон нутгийн соёл, спортын арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

Өнөөдөр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тохиож байна.

08:00 цагт Монголын Байгалийн өв сангаас зохион байгуулж буй тусгай хамгаалалттай газар нутгийн эрх зүйн орчны шинэчлэл, хуулийн үзэл баримтлалыг танилцуулах болон олон нийтэд мэдээлэл хүргэх уулзалт Соёмбо Тауэрт болно.

09:00 цагт УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.

09:00 цагт Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулагдана.

11:30 цагт Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо болон Дэлхийн морьтнууд ТББ-аас монгол адуунд Монгол Улсын баатар цол олгох санаачлагыг олон нийтэд танилцуулах талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12:00 цагт Монголын багш нарын шинэ зуун зөвлөлөөс Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” энэ сарын 29-нийг хүртэл Д.Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.

Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ шат Тусгаар тогтнолын ордонд болно.

“Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэн, Барилгачдын талбай, Жуковын талбай, Налайх дүүрэг, “Соёлын төв ордон”-ы талбайд 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулагдана.

Үзэсгэлэнгүүд:
– Зураач Л.Амарсанаагийн “FIFTY” уран бүтээлийн үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна.
– МУЭ-ийн гишүүн, зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн “Hue арт” галерейд 5 дугаар сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ.
– “Уран бүтээлийн хур-Олон улсын хятад хэлний өдөр” сэдэвт орчин үеийн хятадын уран бичлэг, дүрслэх урлагийн шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд 5 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.

Хилийн чанад дахь үйл явдлууд:
– Английн Лондон хотод Олон улсын ширээний теннисний холбооны 100 жилийн ойд зориулсан 2026 оны багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.
– Австралийн Мельбурн хотноо жендерийн тэгш байдлын асуудлаарх “Women Deliver 2026” олон улсын бага хурал энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.
– ОХУ-ын Эрхүү хот дахь В.С.Рогалийн нэрэмжит урлагийн төвд Орос, Монгол Улсын дипломат харилцаа үүссэний 105 жилийн ойд зориулсан “Монгол орон Эрхүүгийн зураачдын нүдээр” уран бүтээлийн үзэсгэлэн 5 дугаар сарын 28-ныг хүртэл гарна.
– ОХУ-ын Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ.

Орон нутагт Завхан аймагт хүүхдийн ардын урлаг, соёлын “Яргуй-2026” наадам болж байна.