Онцгой байдлын алба 7 иргэний амь насыг авран хамгаалжээ
2026-04-27 13:001min

2026 оны дөрөвдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд Улсын хэмжээнд 119 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, онцгой байдлын алба 7 иргэний амь насыг авран хамгаалсан байна.
2026 оны 4 дүгээр сарын 20-ноос 26-ны өдрүүдэд Улсын хэмжээнд нийслэлийн найман дүүрэг болон 19 аймгийн 51 суманд нийт 119 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу төв болон орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, долоон иргэний амь насыг авран хамгаалсан байна. Мөн утаажилтын бүсээс 233 иргэнийг гаргасан ажээ.
Эдгээр дуудлагын дунд 99 нь объектын гал түймэр, 10 нь ой, хээрийн түймэр, хоёр газар хөдлөлттэй холбоотой, найм нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байжээ.
