Улаанбаатар хотын модыг утаа, тортгоос агротехнологийн дагуу угааж байна

2026-04-27 11:001min
20260427-110024-file.jpeg
Нийслэлд шилмүүст модыг утаа, тоосноос хамгаалахын тулд бүлээсгэсэн усаар жил бүр угааж, арчилгаа хийж байна. Энэ жил 7 га-д мод тарьж, 4.2 га газрыг зүлэгжүүлэхээр төлөвлөжээ.

Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нягтралыг сайжруулах зорилгоор том оврын шилмүүст моднуудыг, тухайлбал нарсыг шилжүүлэн тарьж, агротехнологийн дагуу арчилгаа хийж эхэлжээ.

Эдгээр мод нь өвлийн улиралд утаа, тортог, хаврын улиралд тоос тоосонцорт дарагддаг тул жил бүр +10 градусын бүлээсгэсэн усаар угааж, цэвэрлэдэг уламжлалтай юм. Хүйтэн усаар угаах нь модны хатгаа үүсгэх эрсдэлтэй тул усыг нэг өдөр хонуулан бүлээсгэж, орчны температуртай ижил болгож бэлтгэдэг байна.

Угаалтыг тусгай зориулалтын бороожуулагчаар хийдэг бөгөөд энэ нь модны амсрын эрхтнийг цэвэрлэх, мөчир салаанд чийг өгөх, ургалтыг дэмжих ач холбогдолтой гэж Нийслэлийн Хот Тохижилтын Газраас мэдээлэв.

Энэ онд нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт 7 га-д мод тарьж, 4.2 га газрыг зүлэгжүүлж, 5,200 м.кв талбайг бичил цэцэрлэг болгон тохижуулан 24 байршилд цэцэг тарихаар төлөвлөжээ.

Нарс мод нь агаарын бохирдолд өртөмтгий бөгөөд тортог нахиан дээр нь унавал үхэх эрсдэлтэй гэж тэмдэглэж байна.