Цахилгаан, хосолмол автомашины хэрэглээг дэмжиж дугаарын хязгаарлалтаас чөлөөлнө

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан авто тээврийн байгууллагуудад аялал жуулчлал, тээвэрлэлтийн зохицуулалт болон үнийн тогтвортой байдлыг хангах чиглэл өглөө.
Мөн цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашины хэрэглээг дэмжиж, эдгээр төрлийн тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөхөөр болсныг мэдэгдэв.
Монгол Улсад цахилгаан (EV) болон хосолмол (hybrid) автомашины албан ёсны бүртгэл тогтмол шинэчлэгддэггүй байна.
2023 оны эцэст Монголд 1,061 цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн бөгөөд энэ тоо жил бүр нэмэгдэж байгаа юм. Засгийн газрын зорилт нь 2026 он гэхэд цахилгаан автомашины тоог 20 мянгад хүргэх юм.
Хосолмол автомашины хувьд ихэнх импорт Япон, Солонгосоос хийгддэг бөгөөд зах зээлд Приус, Акуа зэрэг хосолмол автомашин цахилгаан машинаас илүү өргөн хэрэглээтэй байна.
2025 онд импортолсон 90 мянган суудлын автомашины дунд 320 нь цахилгаан машин байсан бол БНХАУ-аас импортолсон автомашины 21 хувь нь цахилгаан машин байжээ.
