Хустайн байгалийн цогцолбор газарт 350 гаруй тахь идээшиж байна

2026-04-20 14:021min
20260420-140224-file.jpeg
Хустайн байгалийн цогцолбор газарт 350 гаруй тахь тархан нутагшиж, энэ жил анхны төл нь мэндэлжээ. Монголд гурван газар тахь нутагшуулсан байна.

Хустайн байгалийн цогцолбор газарт одоогоор 350 гаруй тахь идээшиж байна. Эдгээр тахь нийт газар нутгийн 60 гаруй хувьд тархан нутагшжээ. Энэ жил анхны төл нь Бригад азарганы болон Фрида гүүний төл болж мэндэлсэн байна.

Хустайн нуруунд 1992 оноос эхлэн Голланд улсын тахь хамгаалах сан болон Украйн улсын Аскания Новагийн дархан газраас 20-р зууны дунд үеэс Монголд устсан тахийг сэргээх зорилгоор анх 15 тахийг авч ирсэн юм. 2000 он хүртэл таван удаагийн тээвэрлэлтээр нийт 84 тахийг авчирсан бөгөөд одоо эдгээр тахийн тоо 350 гаруй болж өссөн байна.

Монгол Улсад гурван газар тахь нутагшуулсан бөгөөд үүнд Говийн их дархан газар, Завхан аймгийн Хомын тал, мөн Хустайн нуруу багтдаг.

Гэрэл зургийг Н.Батзаяа авсан.