Санжаасүрэнгийн Зориг агсны 64 насны ой тохиож байна
2026-04-20 10:301min

Төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны 64 насны ой өнөөдөр тохиож байна. Түүнийг 1998 онд онц хэрцгийгээр амиа алдсаны хэрэг одоо хүртэл бүрэн илрээгүй байна.
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны 64 насны ой өнөөдөр тохиож байна. Тэрээр 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан юм. Хэргийг илрүүлэхээр олон жил хэлэлцэж, шалгаж ирсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй байна.
Энэхүү хэрэгт буруутгагдсан Б.Содномдаржаа, С.Чимэгээ, Ц.Амгаланбаатар нарыг 2023 оны дөрөвдүгээр сард гэм буруугүй гэж үзэн яллах тогтоолыг хүчингүй болгосон билээ. Үүнээс хойш жинхэнэ үнэн мөнийг тогтоох үүднээс олон ажлын хэсэг байгуулагдсан ч одоог хүртэл хэрэг илрээгүй байна.
