Улсын арслан Э.Батмагнай “Алтан цом”-ын Манлай бөхөөр шалгарчээ
2026-04-20 07:001min

Монголын Үндэсний бөхийн холбооны "Алтан цом"-ын барилдаан өндөрлөж, "Хатант интернэйшнл" баг 14:11 харьцаагаар түрүүлэв. Улсын арслан Э.Батмагнай "Манлай" бөхөөр шалгарсан юм.
Монголын Үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос зохион байгуулдаг “Алтан цом”-ын төлөөх барилдаан 2026 оны дөрөвдүгээр сарын 19-нд өндөрлөв. Тэргүүн байрын төлөө Улсын арслан Э.Батмагнай ахлагчтай “М-Си-Эс Энержи” болон Улсын арслан Р.Пүрэвдагва ахлагчтай “Хатант интернэйшнл” багууд өрсөлдөж, 14:11 харьцаагаар “Хатант интернэйшнл” баг ялалт байгуулан түрүүлсэн байна. Улсын арслан Э.Батмагнай нийт 42 барилдаанаас 40-ыг давснаар “Алтан цом”-ын “Манлай” бөхөөр шалгарчээ.
Барилдаан өнгөрсөн оны аравдугаар сарын 25-нд эхэлсэн бөгөөд чансаа өндөр 64 бөх Үндэсний шилдэг найман компанийн нэрээр найман багт хуваагдан өрсөлдсөн юм. “Алтан цом”-ын шагналын сан 1.5 тэрбум төгрөг бөгөөд тэргүүн байр эзэлсэн баг 500 сая төгрөгийн шагнал авсан байна.
