Монгол Улсад бүртгэлтэй суудлын автомашины 90 гаруй хувь нь 10-аас дээш жил ашиглагдсан байна

2026-04-19 10:301min
20260419-103015-file.jpeg
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, Монгол Улсад бүртгэлтэй суудлын автомашины 90.3 хувь нь 10-аас дээш жил ашиглагдсан бөгөөд шатахууны төрлөөр бензин цахилгаан хосолсон хөдөлгүүр давамгайлж байна.

Манай улсад бүртгэлтэй суудлын автомашины тоо 2023 онд 725,108 болсон талаар Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Эдгээр автомашины 90.3 хувь нь 10-аас дээш жил ашиглагдсан байна.

Шатахууны төрлөөр ангилбал, бензин болон цахилгаан хосолсон хөдөлгүүртэй автомашин 62.4 хувь, бензин хөдөлгүүртэй нь 32.7 хувийг эзэлж байна.

Нефтийн бүтээгдэхүүний хэрэглээг салбараар нь авч үзвэл, уул уурхайн болон олборлолтын салбар хамгийн их буюу 25.3 хувийг хэрэглэдэг бол тээвэр, агуулахын салбар 17.1, өрхийн хэрэглээ 13.5, бөөний болон жижиглэн худалдааны салбар 12.3 хувийг эзэлж байна.