“UB food festival 2026” өдөрлөгийг цаг агаарын болзошгүй эрсдэлээс сэргийлэн түр зогсоолоо

2026-04-18 16:301min
20260418-163021-file.jpeg
Цаг уурын байгууллагаас онц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы тухай анхааруулга өгсөн тул "UB food festival 2026" хоолны өдөрлөгийг түр зогсоох шийдвэр гаргалаа. Өдөрлөг өнөөдөр 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Цаг уурын байгууллагаас 4-р сарын 20-ныг хүртэл ихэнх нутгийг хамарсан онц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы гамшигт үзэгдэл ажиглагдаж байгааг мэдээллээ. Үүний улмаас болзошгүй эрсдэлээс сэргийлж, маргааш болох “UB food festival 2026” хоолны өдөрлөгийг түр зогсоох шийдвэр гаргасан байна. Өдөрлөг өнөөдөр 17:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Иргэдэд цаг агаарын анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээг тогтмол авч, хол замд гарахаас зайлсхийхийг зөвлөж байна. “UB food festival 2026” хоолны өдөрлөг ирэх даваа гарагаас хэвийн үргэлжлэх юм.